Манай үйлдвэрлэлийн процесст хэрэглэж буй технологийн уур нь 105 ° C температуртай байх бөгөөд температур, даралт гэх мэт параметрүүдийг бүрэн автоматжуулсан ухаалаг удирдлагын самбар бүхий системээр удирддаг. Энэ нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж болох түлэгдэх, шатах зэрэг эрсдлээс бүрэн хамгаалдаг.

Тоосруулан хатаах шат дамжлага, технологи нь цэвэр нунтаг хандыг гаргаж авах давуу талтай.
Бүтээгдэхүүний чанарыг шат дамжлага бүр дээр нарийн хянадаг бөгөөд энэ нь чанар, холбогдох стандартад бүрэн нийцсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх баталгаа болж өгдөг.
Манай үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага нь орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан, үйлдвэрийн үжилгүй ариун орчинд явагддаг. Үйлдвэрийн дулаан хангамж, агааржуулалт (HVAC), ус цэвэршүүлэх систем, тоног төхөөрөмж, дагалдах багаж хэрэгсэлүүд нь эмийн үйлдвэрлэлд тавигдах олон улсын холбогдох стандарт, шаардлагуудад бүрэн нийцүүлсэн.





