Монгол улс нь бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн органик бүтээгдэхүүнээр баялаг орон юм. Цэвэр органик мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг орчин үеийн шинэлэг дэвшилтэт техник, технологи ашиглан гүн боловсруулж хүний биед шаардлагатай үйлчилгээ сайтай, өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргаж авч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, зориулалт бүхий төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ханган нийлүүлэх нь бидний зорилго юм.
“Монополе Фармацеутикаль” ХХК нь анх 2012 онд Монголын органик түүхий эдийг орчин үеийн шинэлэг дэвшилтэт техник, технологи ашиглан гүн боловсруулж биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон олон улсын зах зээлд худалдаалах зорилготойгоор байгуулагдсан. Манай компанийн үйлдвэр нь эрчим хүчний хэмнэлттэй, байгалд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий олон улсын GMP, FDA, ISO стандартаар баталгаажсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд GMP болон холбогдох бүхий л норм, стандартыг бүрэн хангасан бөгөөд Улаанбаатар хотын төвөөс 40 км зайтай хөрс, орчины бохирдолгүй, цэвэр агаартай, эрүүл, шинэ суурьшлын бүсэд байрладаг.
Бид 2016 оноос олон услын Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000:2018, Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах систем буюу HACCP, Үйлдвэрлэлийн зохистой дадал - GMP тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр нь олон улсын Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000:2018, мөн Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг шинжлэн хянах систем буюу HACCP, Үйлдвэрлэлийн зохистой дадал - GMP тогтолцоог нэвтрүүлсэн болохыг 2019 оны 10 дугаар сарын 10 өдөр олон улсын эрх бүхий байгууллага батламжилсан дуулгахад таатай байна.
Үйлдвэрийн видео танилцуулга