Эрт дээр үеэс Солонгос, Япон, Энэтхэг, Вьетнам зэрэг улсуудад адууны ясыг уламжлалт аргаар боловсруулж нэн ялангуяа хаад, ноёдод ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ. Адууны ясны бэлдмэлийг олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай. Жишээлбэл: Үе мөч, нуруугаар хөшиж өвдөх, яс сийрэгжих, тэжээлийн дутагдалд орсон бага насны хүүхдүүд, хоолны дуршил муудсан өндөр настай хүмүүсийн биеийн дархлааг дэмжих зорилгоор хэрэглэж иржээ.
Дорно дахины анагаах ухааны судар бичгүүдэд адууны ясыг уламжлалт аргаар боловсруулж гаргаж авсан бэлдмэлээр архаг суурь өвчтэй хүмүүс болон төрсний дараах эмэгтэйчүүд, үе мөчний өвчтэй хүмүүсийг ардын уламжлалт аргаар эмчлэхэд нэн тустай байсан талаар тэмдэглэн үлдээсэн байна.
Бидний судалгаагаар адууны яс нь маш бат бөх чанартайгаас гадна хүний бие организмд нэн чухал шаардлагатай олон төрлийн үл орлогдох амин хүчлүүд болон коллагений агууламж өндөр болох нь тогтоогдоод байна.
Эдгээр амин хүчлүүдийг хүний бие организм өөрөө нийлэгжүүлж чаддаггүй тул хоол хүнснээс нэмэлт хэлбэрээр зайлшгүй авах шаардлагатай.
Хүний их эмч, Анагаах ухааны мастер Галбаагийн Давхарбаяр нь мэргэжлийн баг, зөвлөлийг удирдан урт хугацааны туршид судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд сүүлийн үеийн дэвшилтэт технологийн давуу талыг ашиглаж Монгол адууны ясыг гүн боловсруулж биологийн өндөр идэвх бүхий амин хүчил, уураг, эрдэс бодисоор баялаг холбогдох стандарт шаардлагад нийцсэн сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж авсныг дурдахад таатай байна.