Коллаген бол бие махбодийн уургийн 25%-ийг эзэлдэг, хүний биед хэрэгтэй маш чухал амин хүчлүүдээр баялаг уураг юм. Коллаген нь хүний биеийн бүхий л эд эсүүдийг холбож өгдөг холбогчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл цусаар дамжин ирж байгаа хэрэгцээтэй амин дэм нь холбогч эд эсээр дамжин бусад эд эсүүдэд очиж эд эсийг тэжээж, эсүүдийн амьдрах орчинг бүрдүүлж өгдөг. Коллаген нь эд эсийн уян зөөлөн чанарыг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ.
Судасны хананд коллаген их хэмжээгээр агуулагдах ба судасны уян хатан байдлыг хангахад оролцоно. Судасны ханан дахь коллагений хэмжээ тогтвортой байснаар судас хатуурах, зүрхний шигдээс, даралт ихсэх зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ.
Хүний ясны бүтцийн хувьд кальцигаас гадна коллаген нь 80% -ийг бүрдүүлдэг. Ясанд коллагений хэмжээ хэвийн хэмжээнд байснаар ясны бүтцийн кальци ч мөн адил тэнцвэртэй байдаг. Иймд яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.
Үе мөчний хөдөлгөөнийг удирдах булчингийн бүрхүүл хальс болон шөрмөс мөгөөрсний бүтцийн ихэнх хэсэг нь коллагенээс бүрддэг. Иймд үе мөчний шохойжилт, үрэвслээс урьдчилан сэргийлнэ.
Нүд ядрах, улайх загатнахаас, нүдний хараа муудахаас хамгаална.
Арьс: Коллаген нь арьсны эд эсийн нөхөн сэргээлтийг идэвхижүүлдэг тул арьсийг толигор зөөлөн болгоход тус дэмтэй.
Үс унах, хугарах, өнгөө алдах, эрт цайрахаас хамгаална.
Хумс хугарамтгай болж уян хатан байдлаа алдахаас сэргийлнэ.
Дотор эрхтэн: Коллаген нь хүний таван цул болон дотор эрхтэний эд эсийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй. Коллагенийг нэмэлт хэлбэрээр авснаар зүрх, уушиг, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ.