Уламжлалт аргаар зориулалтын бус орчинд үйлдвэрлэхтохиолдолд температур болон бусад параметр үзүүлэлтүүдийг хянах боломжгүй тул концентраци хийгдэх үед түлэгдэх,тэжээллэг чанараа алдах сөрөг талтай. Ингэснээр бүтээгдэхүүний чанарыг хянах боломжгүй, эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гардаг байна.
Үйлдвэрийн бус аргаар адууны ясны бэлдмэлийг цавуулаг хэлбэрээр гаргаж авдаг ба бэлдмэлийн наалдамхай цавуулаг чанарыг нэмэгдүүлэх зорилгоор адууны арьсыг ясны хамт нэмж боловсруулдаг нь чанар, эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй.
Уламжлалт аргаар боловсруулах тохиололд техникийн үзүүлэлтүүдийг хянаж чадахгүй учраас бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдалд хяналт тавих боломжгүй байдаг.
Адууны ясны ханд нь тэжээллэг чанар өндөртэй тул хөгц мөөгөнцөр, нян, бичил биетэн үржих таатай боломжийг бүрдүүлж байдаг. Уламжлалт аргаар боловсруулах нь хөгц мөөгөнцөр, бактерийг хянах боломжгүй ба энэ нь эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй байна.





